Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

buss.jpgАвтобус хаалгандаа хvн хавчуулж, буруугаа цагдаад тохжээ... За нэг сонин мэдээ цаанаас хүлээж авлаа... Автобусыг жолоодож байсан хүн хаалгандаа хүн хавчуулчаад, тэр хэргээ яагаад цагдаад тохдог билээ? Сонин л юм даа...

Хэдхэн сарын өмнө 4400 гаруй байсан даа. Халдвар ямар аймар өсч байнаа...


Өнгөрсөн баасан гарагт гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийд томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдвараар нас барсан хүний тоо 12799 хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Нас барсан нийт тохиолдлын 6880 нь Америк, 2254 нь Европийн орнуудад бүртгэгдсэн байна. Харин Номхон далайн баруун бүс нутгийн орнууд, Зүүн Өмнөд Ази, Газар дундын тэнгис, Африкийн орнуудад шинэ төрлийн вирүсээр нас барсан нийт 1361, 1165, 708, 131 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоонд лабораторийн шинжилгээгээр нотлогдоогүй тохиолдлуудыг оруулаагүй аж.

Энэ оны дөрөвдүгээр сард Хойд Америкийн нутагт H1N1 вирүсийн эхний тохиолдол бүртгэгдэн ДЭМБ уг өвчнийг шинэ томуугийн цар дэгдэлт хэмээн зургадугаар сард зарласан билээ. Одоогоор шинэ төрлийн томуу дэлхийн 208 улсад дэгдээд байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт орших АНУ, Канад, Баруун Европын орнуудад шинэ томуугийн дэгдэлт оргил үедээ хүрсэн билээ. Үүнээс гадна уг өвчний дэгдэлт Азийн орнуудад ч эрчимтэй тархаж байгаа юм. Одоо Европын зүүн өмнөд нутаг, Хойд Африк, Өмнөд Азийн нутагт өвчлөл өндөр байна.

Вирүсийн шинж тэмдэг хувьсан өөрчлөгдөж байгаа тул өвчний дэгдэлт илүү олон хүний аминд хүрч болзошгүй” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан сэрэмжлүүлжээ.


Эх сурвалж: news.gogo.mn

За хагас жилийн хүрээнд H1N1 гээд аймшигтай нэг вирүс байнаа. Халдвар нь дахиад л наймаар нэмэгдлээ...
Томуугийн цартахлын А хүрээний H1N1-ийн вирүсийн халдвараар өвчлөгсөдийн тоо Халдвар Өвчлөл Судлалын Үндэсний Төвөөс авсан мэдээгээр өнөөдөр 1260 болжээ.

Судалгаагаар Нийслэлд 815, Өвөрхангай , Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг орон нутагт 444 өвчлөл байгаа, бүртгэгдсэн болно.

Өвчнөөр муугүй олон хүн нас барсныг мэдэж байгаа.

Өнөөдрөөс энэ долоо хоногийг дуустал вакцинжуулалтын хоёр дахь тарилга эхлэх юм байна...:P

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-8-ны шилжих шөнө есөн настай хоёр ихэр хүүхдийг том оврийн автобус дайрч нэгнийх нь аминд хүрсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг нь Баян Зүрх Дүүргийн Цайз захын уулзвар дээр болсон бөгөөд “Автобус-1” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн 24-02 УБЧ автобусны Хуаны Майдан явганаар зорчиж явсан есөн настай 53-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч И-г дайрч амь насыг нь хохироосон байна. Харин түүний ихэр И хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн гэж албаны хүн ярьсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь тусламжийн шугамаар Монгол улсад эхний ээлжинд 100 мянган хүнийг тун вакцин өчигдар ирүүлсэн байна. (2010.01.08) Харин үлдэж буй 170 мянган хүн тун вакцинийг энэ сард багтаан явуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Манай улсын хэмжээнд одоогоор H1N1 томуугын вирүсийн халдвараар 1251 хүн өвчлөөд байгаа бөгөөд Улаанбаатар хотод вурисийн тархалт хамгийн өндөр байна.

Эх сурвалж: Нийгмийн толь (Сонин)

Томуугийн цартахлын А хүрээний H1N1 нь гараад бараг хагас жил дөхөж байна. Уг вирусын халдвар нь одоогоор халдвараар өвчлөгсдийн тоо Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээгээр 1255 болсон байна.

Судалгаагаар Нийслэлийн 9 дүүрэг /815/ болон Өвөрхангай /64/, Дархан-Уул /42/, Сэлэнгэ /35/, Говь-Сүмбэр /25/ зэрэг аймагт өвчлөгсдийн тоо нэг иймэрхүү.

Харин энэ өвчний нэг томоохон асуудал нь өвчний улмаас нийт 29 хүн нас барсан талаар бид мэдэж байгаа байх. Үүнээс, Улаанбаатарт 15, Өвөрхангай 5, Дорноговь 2, Өмнөговь 2, Архангай, Булган, Сүхбаатар, Дундговь, Баян-Өлгий тус тус нэг хүн нас барсан байна.

Бүх насныханд зориулав. Application-Portal

Вэбийг: Application™, Вэбийг хөгжүүлсэн: Smoothy, Сервер: 24/7! Protocol 1.8e, Хост: --Canaa!--