Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Та бүхэн өөрийн блог, сайтаа ямархуу байвал төгс болно гэж бодож байна? Тэгвэл та бүхэнд энэхүү арга, зөвлөгөөг хүргэе...

http://www.blue-inc-solutions.co.uk/web/images/www.jpgЯагаад? Учир нь бидний сайн мэдэх сайтын хаягийн талбар дээр байдаг хаягыг домайн гэдэг. Энэ нь энгийн сайт, блогын үндсэн домайнаас ялгаатай бас ашигтай байдаг байна.

Сайн байцгаана уу интэрнэтээр аялагчидаа. Монголчуудын ихэнх хувь нь компьютер дээр юу хийдэг вэ? Дийлэнх хувь нь л тоглоом тоглодог гээд бод. Тэр дундаа Counter Strike 1.6, WarCraft III гэх мэт тоглоомуудыг тоглодог. Тэгвэл Warcraft-аас Dota 6.61 дээр ашиглаж болох нэгэн алдааг танилцуулж байна. Юу вэ гэхээр та голын усны дээд, доод талд гардаг Rune-г хэрэглэлгүйгээр төв дээрээ авчирах явдал мөн. Энэ аргыг нэг уншаад л цээжлэнэ. За за дэлгэрэнгүй гэж ороод аргыг сурч авий.

Бидний өдөр тутмын хэрэглээ болох жимс, хүнсний ногоо нь ямагт ямар нэгэн шим тэжээлийг өөртөө агуулж байдаг юм байна. бид энэ удаа та бүхэндээ Улаан лооль буюу помипорын ашиг тус тухай хүргэх гэж байна...

Сүүлийн үед ихэнх хүмүүс ер нь хооллолтондоо ихээхэн анхаарлаа хандуулах нь цөөнгүй болжээ. Тэр дундаа цагаан хоол иддэг хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж, цагаан хоолоор үйлчилдэг зоогийн газрууд ч олноор нэмэгдэж л байна.
Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой бөгөөд махны оронд хэрэглэдэг дүфү буюу шар буурцгийн бяслаг, эрдэнэ шиш, будаа, хүрэн буурцаг, вандуй, гурилнаас гаргасан уураг зэрэг бүтээгдэхүүн нь илчлэг чанар, уургийн агууламжаараа махныхаас илүү байдаг байна.

Жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай байдаг гэнэ. Цагаан хоол нь ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой байдаг учраас цагаан хоол тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд дараах давуу талтай болох нь судалгаагаар батлагджээ.

Үүнд:

1. Биеийн жин тогтворжино.Үүний шалтгаан нь цагаан хоолтон амьтны гаралтай өөх тос, уураг бага хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд жимс, ногоо, сүү, цагаан идээ их хэрэглэдэгтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Иймээс цагаан хоол хэрэглэснээр таргалалтаас шалтгаалсан олон эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

2. Цусанд өөхний агууламж хуримтлагдахаас сэргийлж, даралт тогтворжуулж, зүрх-судасны эмгэг, цус харвалтын эрсдлийг бууруулна.

3. Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулна. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 90% нь илүүдэл жинтэй, тарган байдаг аж. Цагаан хоолтны биеийн жин хэвийн байхаас гадна хоолондоо эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх учир энэ өвчинд өртөх эрсдэл буурдаг.

4. Хорт хавдрын эрсдлийг бууруулна. Учир нь жимс, ногоо, буурцагт ургамал, үр тариа, самар зэрэг нь бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах болон хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий олон бодисыг найрлагадаа агуулдаг байна.

5. Бөөрний өвчний эрсдлийг бууруулж, үйл ажиллагааг хөнгөвчилнө. Уургийн хэт их хэрэглээ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж, өвчний эрсдлийг нэмэгдүүлэх төдийгүй өвчилсөн бөөрийг сэдрээж хүндрүүлдэг. Ургамлын уурагтай харьцуулахад амьтны гаралтай уураг нь бөөрөнд илүү их ачаалал өгдөг. Цагаан хоол хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилж сайн нөлөө үзүүлнэ.

6. Өтгөн хаталтаас сэргийлж, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний эрсдлииг бууруулна.
Хүнсний эслэг нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтаас сэргийлэх үйлчлэл үзүүлдэг. Хүнсний эслэгийн хамгийн сайн эх үүсвэр нь төрөл бүрийн шош, буурцагт ургамал, овъёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ юм.

Таны компьютерийн дэлгэцэн байнга байдаг Recycle Bin-ий нэрийг нь солих цаг болжээ. Энэ арга нь Windows XP дээр хэрэгжих боломжтой. Хогын савандаа өөрийнхөө хүссэн нэрийг өгөөрэй :D. За зааврын дагуу яваарай...

Яаж хийх юм бэ?

  1. Start ->>> Run
  2. Гарч ирсэн жижиг цонхон дээр regedit гэж бичнэ.
  3. Registry Editor гэсэн нэртэй цонх нээгдэнэ. Зааврын дагуу яваарай...

    HKEY_CLASSES_ROOT\CLSID\{645FF040-5081-101B-9F08-00AA002F954E}\

  4. Идэвхжүүлсний дараа баруун тал дахь самбарт байх Localized String -ыг нээнэ.
  5. Тэнд байх “@%SystemRoot%\system32\SHELL32.dll,-8964″ утгат System нэрийг устган оронд нь шинэ нэрээ бичиж оруулна.
Бичээд OK дараад болно. Харин хэвээрээ байвал та дэлгэцэн дээрээ 1 refresh хийгээд л болно...

Мэдээний сайтын энэ удаагын мэдээгээр өргөст хэмхний ач холбогдлын талаар мэдээллийг хүргэх гэж байна. Та уншаад өргөст хэмх ямар ач тустай гэдгийг нь мэдэж болно. Мөн өргөст хэмх нь тураах онцгой үйлчилгээтэй гэнэ шүү.

Єргєст хэмх бол эртний ургамлын нэг гэдгийг хvмvvс ер нь мэддэггvй. Энэ ургамал нь Манай эрний өмнөх 3000 жилийн тэртээ Энэтхэг оронд анх vvсч бий болсон байна.

Єргєст хэмхний 95-96 хувь нь уснаас тогтдог тул хоол боловсруулах эрхтний системд ашигтайгаар нєлєєлж, ус давсны тэнцвэржилтийг хангах, арьс цэвэрлэх, шээс хєєх, бодисын солилцоог тэнцвэржvvлэх ач тустай. Єргєст хэмхээр арьсны сэвх толбыг бvдгэрvvлэх, арьс цэвэрлэх лосьон, маск хийдэг. Бидний эмэг эхчvvд зvгээр ч нэг энэ ногооны тусламжтайгаар сэвх толбоноосоо салж байгаагvй юм шvv. Та ногооны салат хийх гэж байна уу? Тэгвэл та єргєст хэмхнийхээ 1/4-ийг vлдээгээрэй. Vvнийгээ хэрчээд сайтар цэвэрлэсэн арьсан дээрээ зєєлєн массаж хийх байдлаар тавиарай. Єргєст хэмх нvдний доорх харыг арилгаж, нvдийг ядаргаагvй, гоёмсог харагдуулдаг ид шидтэй. Та єргєст хэмхээ нимгэн хэрчээд зовхин дээрээ 10 минутын хугацаатай тавиарай.

Vvнээс гадна єргєст хэмх тураах онцгой vйлчилгээтэй. Энэ ногоонд бага хэмжээний калори агуулагддаг ч ургамлын тос, цєцгий зэрэг єєх тос агуулсан бvтээгдэхvvнтэй маш сайн зохицож, єлсєх мэдрэмжийг гурван цагийн турш дарж єгдєг. Гэхдээ ийм хоол хvнсэнд биед зайлшгvй шаардлагатай бодис агуулдаггvй тул хоолны дэглэмийг гурваас илvv єдєр сахих хэрэггvй. Энэ дэглэм бие махбодыг цэвэрлэхэд их тустай. Єргєст хэм¬хээр дэглэм сахихын тулд тvvгээр салат хийгээрэй.

Нэг кг єргєст хэмх аваад хэрчиж тослоггvй цєцгий, эсвэл ургамлын тостой холино. Vvндээ бага зэрэг давс, шинэхэн яншуй, ногоон гоньд юм уу ногоон сонгино нэмнэ. Ногоон ургамал бол аминдэмийн уурхай. Яншуй нь ходоод цэвэрлэх vйлчилгээтэй. Ногоон сонгино ходоодны шvvс ялгаралтыг зохицуулан мэдрэлийн системийг тайвшруулж, цус цэвэрлэдэг. Харин ногоон гоньд нь сvv vvсэхэд сайн нєлєєтэй учир хєхvvл эхчvvдэд маш тохиромжтой. Энэ салатаа єдєрт гурван удаа 12, 16, 19 цагийн vед иднэ. Орой хоолондоо та 50 г тосгvй мах, эсвэл єндєг идэж болно. Єглєєний цайндаа та бага зэргийн цєцгийн тостой шарсан талх идэж, аяга кофе, эсвэл чихэргvй цай уугаарай. Унтахын ємнє алим, гадил, лийр идэж болно.

Бүх насныханд зориулав. Application-Portal

Вэбийг: Application™, Вэбийг хөгжүүлсэн: Smoothy, Сервер: 24/7! Protocol 1.8e, Хост: --Canaa!--