Та бүхэн өөрийн блог, сайтаа ямархуу байвал төгс болно гэж бодож байна? Тэгвэл та бүхэнд энэхүү арга, зөвлөгөөг хүргэе...


Агуулга

Ер нь веб домайн хая, нэрнээсээ ч хүртэл хамаарна.
Юу гэсэн үг? Мэдээж таны сайтын нэр нь агуулгаасаа зөрж байвал энэ нь хүнийг хуурч байгаа нэг хэлбэр болно.
Мэдээж Google, Yahoo, Ask гэх системүүдээс хайхад таны домайн, агуулга 2 цуг гарах болно. Тийм учраас таны домайн, гарчиг, агуулга энэ 3 ойролцоо агуулга утгатай байх ёстой юм.


Сурталчилгаа

Таны сайт, блогт сурталчилгаа байж болно. Гэхдээ таны сурталчилгаа Pop-up биш байх ёстой...
Яагаад гэвэл энэ хүмүүсийг сайтруу чөлөөтэй аялахад саад болдог учраас хүмүүс үүнийг үзэн яддаг. Би ч дургүй хүрч л байна...
Энэ рекламны нэг жишээг та бүхэн Эндээс
Энэ сайт агуулга гоё, гэвч Pop-up сурталчилгаатай...


Бүртгэлтэй хэрэглэгч давуу эрхтэй байх биш.

Зарим сайтууд зөвхөн хэрэглэгчид л тухайн мэдээ мэдээллийг уншдаг. Бусад энгийн хэрэглэгчид хайсан хүссэн мэдээллээ авахад маш том саад болдог. Ийм учраас энгийн мэдээ мэдээллээ хэн бүхэнд нээлттэй тавих нь чухал...


Сайт ямар байвал зохих вэ?

1. Уншиж байна гэсэн үгийг ашиглахгүй байх.
2. Хандалт боох зүйл ашиглахгүй байх.
3. Нэр гарчигандаа тохирсон агуулгатай байх.
4. Өнгө үзэмж сайтай байх.
5. Мэдээллээ байнга шинэчилж байх.


1. Уншиж байна гэсэн үгийг ашиглахгүй байх.

Мэдээж зарим сайтууд татаж авалтын хуудсандаа тэдэн секундын дараа гэж хугацаа заасан байдаг. Энэ нь хүмүүсийг сайтыг орхиход ч хүргэдэг байна... Тийм учраас та бүхэн хугацаа заахгүй байхыг хичээгээрэй. Мөн уншиж байна, ачаалалж байна, одоохон гэсэн үгийг секунд заан ашиглахгүй байх л хэрэгтэй.


2. Хандалт боох зүйл ашиглахгүй байх.

Сайтаас гарах үед, Сайтруу орох үед, Сайтаас сайтруу шилжих үед зарим сайтууд ашигласаар л байдаг байна. Үүнийг хийж байгаа хүмүүст өөрт нь үүнийг ашиглавал боож үхнэ дээ... Тийм учраас үүнийг ашиглахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ та үүнийг блогт (Blogger, Wordpress)-үүдэд ашиглах юм бол та сайтаа шууд хаалгах болохыг анхаараарай...


3. Нэр гарчигандаа тохирсон агуулгатай байх.

Сайт тань нэрэндээ таарсан мэдээ мэдээлэл агуулах хэрэгтэй. Учир нь энэ хүмүүсийг илүүтэй татах та таны айтыг илүү сонирхох болно. Жишээ нь: Counter Strike гэсэн нэртэй сайт дотор зөвхөн Cs-тэй холбоотой л мэдээлэл байх хэрэгтэй.

4. Өнгө үзэмж сайтай байх.

Таны сайт загвар, өнгө үзэмж сайн байх хэрэгтэй. Учир нь таны сайтын загвар хар дэвсгэр дээр ногоон текст байвал онцгүй буюу нүдэнд ядаргаатай байх болно. Тийм учраас хар - цагаан, цагаан - хар гэсэн өнгийн форматыг ашиглаарай. энэ илүүтэй зохимжтой байх болно.

5. Мэдээллээ байнга шинэчилж байх.

Сайтад хийсэн мэдээ мэдээллээ байнга засан сайжруулж шинэчлэж байх хэрэгтэй. Энэ нь хүмүүсийг илүүтэй татахаас гадна таны сайтын аялагчид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх болно.


Сурталчилгаанд:

Та сурталчилгааны хувьд хүмүүсийг татахаар сурталчилгаа буюу флаш реклам байвал зүгээр. Гэхдээ та рекламны агуулгаа бодох хэрэгтэй. Та рекламандаа ДАР!, ОР! гэсэн шахалт дарамттай сурталчилгаа үзүүлж болохгүй... Таны сайтад орж буй хүмүүсийн цөөхөн (10-с доошхи) хувь нь рекламанд анхаарлаа хандуулдаг.


Сайтын линк бэхлэгээ сайтай байх.

Сайт, сайтаас сайтруу шилжих, хуудаснаас хуудасруу шилжих үед иймэрхүү алдаа цөөнгүй гардаг. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн хуудасруу шилжих гэхээр хаяг нь буруу алдаатай байдаг. Тийм учраас та бүхэн хаяг линкээ сайн шалгах хэрэгтэй. Энэ хүмүүсийг маш их бухимдуулдаг байна.


Сайтын хэл...

Сайтын хэл гэдэг бол хамгийн чухал байна. Та нэг төгс хэлийг сонгох хэрэгтэй. Жишээ нь сайт 2 өөр хэл давхар орсон ч тохиолдол бий. Тийм учраас 1 хэлийг төгс ашиглах хэрэгтэй... Холбоо барих гээд монгол, RSS Posts гээд англи/Америк/ энэ 2-г тусд нь ашиглах, эсвэл сайтыг 2 хэлээр нээх хэрэгтэй. Ингэвэл сайт арай цэгцтэй болох болно.

0 Сэтгэгдэл:

Бүх насныханд зориулав. Application-Portal

Вэбийг: Application™, Вэбийг хөгжүүлсэн: Smoothy, Сервер: 24/7! Protocol 1.8e, Хост: --Canaa!--