buss.jpgАвтобус хаалгандаа хvн хавчуулж, буруугаа цагдаад тохжээ... За нэг сонин мэдээ цаанаас хүлээж авлаа... Автобусыг жолоодож байсан хүн хаалгандаа хүн хавчуулчаад, тэр хэргээ яагаад цагдаад тохдог билээ? Сонин л юм даа...


-Азаар хохирогч амьд vлдсэн байна.
"Тэнvvн-Огоо” компанийн Зурагт-Сансарын чиглэлийн 45-02 УБМ дугаартай автобусны хаалганд 50 орчим настай, эмэгтэй хавчуулагдаж чирэгдсэн хэрэг єнгєрсєн баасан гаригт гарсан байна.
Автобусны буудалд дээр байсан хvмvvсийн ярьж байгаагаар эмэгтэйг автобуснаас бууж байхад нь жолооч хаалгаа хаан хєдєлж, 2-3 метр газар чирсэн байна. Зогсохгvй явсан бол эмэгтэй машины дугуй дор орж амиа алдах байлаа хэмээн иргэд ярьж байв.
Хохирогч Баянхонгор аймгийн Хvрээмарал сумаас хотод ирж, биеэ эмчлvvлэх гэж явсан нэгэн аж.
-Тvvний эгч Б.Бадам, “Сонин хэвлэлд битгий зураг хєргийг нь тавьж, нэрийг нь бичээрэй. Олон єнчин хvvхэдтэй. Хvvхэд багачуудынх нь санаа зовно. Юутай ч энэ цагдаа байгаагvй бол миний дvv амиа алдах байлаа. Энэ цагдаад л баярлаж байна” гэв. Харин уг хэргийн талаар автобусны жолоочоос цєєн асуултад хариу авсан юм.
Тэрээр нэрээ хэлэхийг хvссэнгvй ээ.
-Хохирогч нэлээд настай хvн байна шvv дээ. Та нар хvнээ буулгачихаад хєдлєхгvй яасан юм бэ. Зорчигчоо бууж байгааг хараагvй хэрэг vv?-Бид уг нь автобусны буудал дээр хоёр минут орчим зогссон. Энэ хугацаанд хvн бууж амжина шvv дээ. Урдаас нь хvмvvс дайраад орчихоор бууж чадаагvй байх. Хєдлєх vедээ дотор толинд харахад ямар ч хvн хаалган дээр байгаагvй. Тэгээд л хаалгаа хаагаад л хєдєлсєн. Гэтэл тэр хvн хаалга хаах vед ухасхийж буух гээд хавчуулагдсан байсан. Би хєдлєхдєє зєв талынхаа толинд хараад анзаарсангvй. Гэхдээ энэ хэрэгт би замын цагдаа нарыг буруутгамаар байна.
-Яагаад, замын цагдааг буруутгах гэж…?
-Цагдаа нар нийтийн тээврийнхнийг байнга хавчиж, юм л бол торгож байдаг. Буудал дээр нэг минут зогсохоор л удаан зогслоо гээд жолоочийн бичиг баримт хурааж аваад эрх хасна гээд бєєн юм болдог юм. Сая л гэхэд хєдєл гээд хоёр удаа шvгэлдсэн. Vvнээс болж ийм юм болчихлоо.
-Автобусны буудал дээр хэдэн минут зогсох ёстой байдаг юм бэ?
-Бидэнд тэдэн минут зогс гэсэн заалт байдаггvй. Нэг талдаа тэдэн минут явах ёстой гэж л байдаг юм. Энэ хугацаандаа тааруулж л явдаг гэв. Харин тэнд хєдєлгєєн зохицуулж байсан Чингэлтэй дvvргийн замын цагдаагийн газрын зохицуулагч дэд ахлагч Б.Одгэрэлээс болсон явдлын талаар тодруулахад:
“Би хєдєлгєєн зохицуулж байсан. Энэ автобус нэлээн удаан зогссон. Тэгээд хєдлєхдєє хvн хаалгандаа хавчуулаад чирчихсэн явж байхад нь би хоёр удаа шvгэлдсэн. Гэтэл зогсохгvй болохоор нь кабиныг нь нvдэж байж зогсоолоо. Тэгээд хэрэг болсон газрыг нь тэмдэглээд автобусыг зам чєлєєлvvлж зогсоолоо. Одоо ЗЦГ-аас бvрэлдэхvvн ирж хэмжилт хийнэ” гэв.
Хохирогчийн хєл, гарынх нь євдєг, тохой шалбарч, ємсч явсан дээл нь урагджээ.
Гэсэн ч замын цагдаагийн шинжээч бvрэлдэхvvн иртэл тvvнийг Гэмтлийн эмнэлэг рvv явуулсангvй. Хэргийн газар vзлэг, хэмжилт хийх замын цагдаагийн бvрэлдэхvvн цагийн дараа ирлээ. Тэд хэмжилт хийсэнгvй. “Энэ хvнээ гэмтэл рvv аваад яв. Бид олон дуудлагатай байна” гэж ундууцлаа.Vvнээс vvдээд гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр нийтийн тээврийнхэн хийгээд цагдаа аль алинд буруугаа тохож болохоор байгаа юм.

0 Сэтгэгдэл:

Бүх насныханд зориулав. Application-Portal

Вэбийг: Application™, Вэбийг хөгжүүлсэн: Smoothy, Сервер: 24/7! Protocol 1.8e, Хост: --Canaa!--