Сүүлийн үед ихэнх хүмүүс ер нь хооллолтондоо ихээхэн анхаарлаа хандуулах нь цөөнгүй болжээ. Тэр дундаа цагаан хоол иддэг хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж, цагаан хоолоор үйлчилдэг зоогийн газрууд ч олноор нэмэгдэж л байна.
Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой бөгөөд махны оронд хэрэглэдэг дүфү буюу шар буурцгийн бяслаг, эрдэнэ шиш, будаа, хүрэн буурцаг, вандуй, гурилнаас гаргасан уураг зэрэг бүтээгдэхүүн нь илчлэг чанар, уургийн агууламжаараа махныхаас илүү байдаг байна.

Жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай байдаг гэнэ. Цагаан хоол нь ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой байдаг учраас цагаан хоол тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд дараах давуу талтай болох нь судалгаагаар батлагджээ.

Үүнд:

1. Биеийн жин тогтворжино.Үүний шалтгаан нь цагаан хоолтон амьтны гаралтай өөх тос, уураг бага хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд жимс, ногоо, сүү, цагаан идээ их хэрэглэдэгтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Иймээс цагаан хоол хэрэглэснээр таргалалтаас шалтгаалсан олон эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

2. Цусанд өөхний агууламж хуримтлагдахаас сэргийлж, даралт тогтворжуулж, зүрх-судасны эмгэг, цус харвалтын эрсдлийг бууруулна.

3. Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулна. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 90% нь илүүдэл жинтэй, тарган байдаг аж. Цагаан хоолтны биеийн жин хэвийн байхаас гадна хоолондоо эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх учир энэ өвчинд өртөх эрсдэл буурдаг.

4. Хорт хавдрын эрсдлийг бууруулна. Учир нь жимс, ногоо, буурцагт ургамал, үр тариа, самар зэрэг нь бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах болон хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий олон бодисыг найрлагадаа агуулдаг байна.

5. Бөөрний өвчний эрсдлийг бууруулж, үйл ажиллагааг хөнгөвчилнө. Уургийн хэт их хэрэглээ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж, өвчний эрсдлийг нэмэгдүүлэх төдийгүй өвчилсөн бөөрийг сэдрээж хүндрүүлдэг. Ургамлын уурагтай харьцуулахад амьтны гаралтай уураг нь бөөрөнд илүү их ачаалал өгдөг. Цагаан хоол хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилж сайн нөлөө үзүүлнэ.

6. Өтгөн хаталтаас сэргийлж, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний эрсдлииг бууруулна.
Хүнсний эслэг нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтаас сэргийлэх үйлчлэл үзүүлдэг. Хүнсний эслэгийн хамгийн сайн эх үүсвэр нь төрөл бүрийн шош, буурцагт ургамал, овъёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ юм.

0 Сэтгэгдэл:

Бүх насныханд зориулав. Application-Portal

Вэбийг: Application™, Вэбийг хөгжүүлсэн: Smoothy, Сервер: 24/7! Protocol 1.8e, Хост: --Canaa!--