Мэдээний сайтын энэ удаагын мэдээгээр өргөст хэмхний ач холбогдлын талаар мэдээллийг хүргэх гэж байна. Та уншаад өргөст хэмх ямар ач тустай гэдгийг нь мэдэж болно. Мөн өргөст хэмх нь тураах онцгой үйлчилгээтэй гэнэ шүү.

Єргєст хэмх бол эртний ургамлын нэг гэдгийг хvмvvс ер нь мэддэггvй. Энэ ургамал нь Манай эрний өмнөх 3000 жилийн тэртээ Энэтхэг оронд анх vvсч бий болсон байна.

Єргєст хэмхний 95-96 хувь нь уснаас тогтдог тул хоол боловсруулах эрхтний системд ашигтайгаар нєлєєлж, ус давсны тэнцвэржилтийг хангах, арьс цэвэрлэх, шээс хєєх, бодисын солилцоог тэнцвэржvvлэх ач тустай. Єргєст хэмхээр арьсны сэвх толбыг бvдгэрvvлэх, арьс цэвэрлэх лосьон, маск хийдэг. Бидний эмэг эхчvvд зvгээр ч нэг энэ ногооны тусламжтайгаар сэвх толбоноосоо салж байгаагvй юм шvv. Та ногооны салат хийх гэж байна уу? Тэгвэл та єргєст хэмхнийхээ 1/4-ийг vлдээгээрэй. Vvнийгээ хэрчээд сайтар цэвэрлэсэн арьсан дээрээ зєєлєн массаж хийх байдлаар тавиарай. Єргєст хэмх нvдний доорх харыг арилгаж, нvдийг ядаргаагvй, гоёмсог харагдуулдаг ид шидтэй. Та єргєст хэмхээ нимгэн хэрчээд зовхин дээрээ 10 минутын хугацаатай тавиарай.

Vvнээс гадна єргєст хэмх тураах онцгой vйлчилгээтэй. Энэ ногоонд бага хэмжээний калори агуулагддаг ч ургамлын тос, цєцгий зэрэг єєх тос агуулсан бvтээгдэхvvнтэй маш сайн зохицож, єлсєх мэдрэмжийг гурван цагийн турш дарж єгдєг. Гэхдээ ийм хоол хvнсэнд биед зайлшгvй шаардлагатай бодис агуулдаггvй тул хоолны дэглэмийг гурваас илvv єдєр сахих хэрэггvй. Энэ дэглэм бие махбодыг цэвэрлэхэд их тустай. Єргєст хэм¬хээр дэглэм сахихын тулд тvvгээр салат хийгээрэй.

Нэг кг єргєст хэмх аваад хэрчиж тослоггvй цєцгий, эсвэл ургамлын тостой холино. Vvндээ бага зэрэг давс, шинэхэн яншуй, ногоон гоньд юм уу ногоон сонгино нэмнэ. Ногоон ургамал бол аминдэмийн уурхай. Яншуй нь ходоод цэвэрлэх vйлчилгээтэй. Ногоон сонгино ходоодны шvvс ялгаралтыг зохицуулан мэдрэлийн системийг тайвшруулж, цус цэвэрлэдэг. Харин ногоон гоньд нь сvv vvсэхэд сайн нєлєєтэй учир хєхvvл эхчvvдэд маш тохиромжтой. Энэ салатаа єдєрт гурван удаа 12, 16, 19 цагийн vед иднэ. Орой хоолондоо та 50 г тосгvй мах, эсвэл єндєг идэж болно. Єглєєний цайндаа та бага зэргийн цєцгийн тостой шарсан талх идэж, аяга кофе, эсвэл чихэргvй цай уугаарай. Унтахын ємнє алим, гадил, лийр идэж болно.

0 Сэтгэгдэл:

Бүх насныханд зориулав. Application-Portal

Вэбийг: Application™, Вэбийг хөгжүүлсэн: Smoothy, Сервер: 24/7! Protocol 1.8e, Хост: --Canaa!--