Хэдхэн сарын өмнө 4400 гаруй байсан даа. Халдвар ямар аймар өсч байнаа...


Өнгөрсөн баасан гарагт гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийд томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдвараар нас барсан хүний тоо 12799 хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Нас барсан нийт тохиолдлын 6880 нь Америк, 2254 нь Европийн орнуудад бүртгэгдсэн байна. Харин Номхон далайн баруун бүс нутгийн орнууд, Зүүн Өмнөд Ази, Газар дундын тэнгис, Африкийн орнуудад шинэ төрлийн вирүсээр нас барсан нийт 1361, 1165, 708, 131 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоонд лабораторийн шинжилгээгээр нотлогдоогүй тохиолдлуудыг оруулаагүй аж.

Энэ оны дөрөвдүгээр сард Хойд Америкийн нутагт H1N1 вирүсийн эхний тохиолдол бүртгэгдэн ДЭМБ уг өвчнийг шинэ томуугийн цар дэгдэлт хэмээн зургадугаар сард зарласан билээ. Одоогоор шинэ төрлийн томуу дэлхийн 208 улсад дэгдээд байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт орших АНУ, Канад, Баруун Европын орнуудад шинэ томуугийн дэгдэлт оргил үедээ хүрсэн билээ. Үүнээс гадна уг өвчний дэгдэлт Азийн орнуудад ч эрчимтэй тархаж байгаа юм. Одоо Европын зүүн өмнөд нутаг, Хойд Африк, Өмнөд Азийн нутагт өвчлөл өндөр байна.

Вирүсийн шинж тэмдэг хувьсан өөрчлөгдөж байгаа тул өвчний дэгдэлт илүү олон хүний аминд хүрч болзошгүй” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан сэрэмжлүүлжээ.


Эх сурвалж: news.gogo.mn

0 Сэтгэгдэл:

Бүх насныханд зориулав. Application-Portal

Вэбийг: Application™, Вэбийг хөгжүүлсэн: Smoothy, Сервер: 24/7! Protocol 1.8e, Хост: --Canaa!--